Дэлхийн Геннисийн холбооноос манай улсад 3000 морьны уралдааныг зохион байгуулах зөвшөөрлийг албан ёсоор олгосны дагуу өнөөдөр 3000 мянган морь уралдаж,10 мянган морьтон жагсах гэж байна. Энэ үйл ажиллагаа хүй долоон худагт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд нэг аймгаас 300-500 морь оролцуулж байгаа аж. Манайхан эхний ээлжинд үндэсний спорт урлагаараа дэлхийн дээд амжилт тогтоож байгаа нь энэ юм. 3000 морьдын гарах, барианд орох стандартуудыг өндөржсөн байдлаар зохион байгуулж байгаа бөгөөд наадмын морьд гараанаас гардаг шиг автомат уналт бүхий томоохон хэмжээний зохион байгуулалт хийж байгаа гэнэ.
Оролцох морьдын хувьд дээд гурван нас буюу азарга их нас соёолон насны морьд байх ёстой юм байна. Заасан гурван насанд хүрсэн л бол заавал уралддаг гэлтгүй ямар ч морьд байж болох гэнэ.



















































