
Энэ хандивын тоглолтыг Монголын сэтгүүлчдийн эвлэл, Монголын зохиолчдын эвлэл, Монголын радио, телевизийн академи, Монголын телевизүүдийн холбоо, Монголын сонины холбоо, Монголын сайтуудын холбоо, зэрэг хэвлэл мэдээллийн салбарын бүх байгууллагууд дэмжин оролцож байгаа аж.
Түүнчлэн Б.Эрдэнэцогтын яруу найрагч, сэтгүүлч нөхөд нь хамтран дуудлага худалдаа зохион байгуулж андынхаа эмчилгээний зардлын тодорхой хэсгийг бүрдүүлэхээр болжээ. Үүнд нэртэй зохиолчдын эдэлж байсан үзэг, зохиолч, яруу найрагчдын гарын үсэг бүхий ном, уран сийлбэр бүхий монгол шатар, уран бичлэг, хайчилбараар бүтээсэн “Монголын нууц товчоо” болон уран зургийн бүтээл зэргийг дуудлага худалдаанд оруулж түүний эмчилгээний зардалд хандивлах аж.
Мөн Б.Эрдэнэцогтын эмчилгээний зардалд зориулан ХААН банкинд 5031681805 тоот данс нээсэн бөгөөд 155889 тусгай дугаарт мессэж илгээж бас болох юм байна.
А.Наранцэцэг