
Тус төв хэзээнээс үйл ажиллагаагаа эхлүүлэх талаар АТҮТ-ийн Сургалт, судалгаа техник технологийн хэлтсийн мэргэжилтэн Б.Мөнхчулуунаас тодруулахад “Энэ нэгдсэн системд авто үйлчилгээ, тээврийн хэрэгслийн бүртгэл, нийтийн тээврийн хяналт, зохицуулалт, зэрэг багтаж байгаа. Эхний ээлжинд хот хоорондын зорчигч тээврийн 1000 тээврийн хэрэгсэлд тавигдана. Цаашдаа уул уурхайн болон улс хоорондын ачаа тээвэрт тавигдана. Ер нь энэ оны сүүлээр уг төв маань бүрэн ашиглалтад орно” гэсэн юм.
Дээрх төхөөрөмж тээврийн хэрэгслүүдэд тавигдсанаар тухайн тээврийн хэрэгслийн байршил болоод хэдэн км цагийн хурдтай явж байгаа зэргийг мэдэж болох ба жолооч өөрөө хүссэн тохиолдолд шатахуун ашиглалт, дугуйны даацаа хянах боломжуудаар хангагджээ. Мөн ямар нэгэн осол гарсан тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийн жолооч төхөөрөмжийнхөө аваарийн товчийг дарснаар тэр мэдээлэл гурван секундын дотор Тээврийн удирдлага хяналтын төвд ирж эмнэлэг, цагдаа, онцгой байдлын ажилтнууд цаг алдалгүй очиж ажиллах давуу талтай юм байна.
Дашрамд дуулгахад тээврийн удирдлага, хяналтын төвийн холболт, тоног төхөөрөмж, технологийн шийдлийг манай инженерүүд гардан гүйцэтгэж байгаа аж.
А.Наранцэцэг