
Увс аймгийн төвд шинээр барьж буй дулааны хоёрдугаар эх үүсвэрийг турших, горим тохиргоог тааруулах ажил эхэлжээ. Уг ажлын эхний долоо хоногт шинэ Дулааны станцын нэг, хоёрдугаар зууханд гал оруулах, шугам сүлжээнд горим тохируулга хий ажлыг гүйцэтгэсэн байгаа аж. Түүнчлэн хотын төвийн гол шугамаар ус шахаж, туршиж горим тохируулгыг нь хийж эхэлсэн байна. Энэхүү дулааны станцын ажил жигдэртэл туршилтыг явуулах бөгөөд гарсан зөрчил доголдлыг тухай бүрт нь засахаар болжээ. Улаангом хотноо шинээр барьсан дулааны хоёрдугаар эх үүсвэрийн барилга угсралтын ажлыг Улаанбаатар хотын "Баянхайрханы чоно" компани гурван жилийн хугацаанд гүйцэтгэсэн аж.
24tsag.mn