
2011 оны 28 дугаар тогтоолоор баталсан “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” (MNS 6264-2011) стандартыг хангаж ажиллахыг Засгийн газарт чиглэл болгосон. Өнгөрсөн баяр наадмаар хоёр хүүхэд мориноос унан нас барсныг сургамж болгон хурдан морь унаач хүүхдийн амь нас, эрүүл мэнд, эрх ашиг нь зөрчигдсөн гэмт хэрэг дахин гарсан тохиолдолд хохирлыг уралдаан, их жагсаалыг зохион байгуулахад үүрэг хүлээн оролцож байгаа төрийн байгууллага, албан тушаалтнаар хариуцуулан арилгуулахаар Комисс шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах болно" гэдгийг сануулсан байна.
Өнөөдөр болж буй уралдаанд 400 орчим долоогоос дээш насны хүүхэд оролцож, үлдсэн морьдыг насанд хүрэгчид унах юм байна.