
“Монгол Нэхмэл” компанийн хашаан дахь сүлжмэл, нэхмэлийн үйлдвэрүүдийг нэгтгэн парк байгуулахаар төлөвлөж байгаа аж. Учир нь тэдгээр жижиг үйлдвэрүүд бизнесийн томоохон эргэлт хийх, их хэмжээний захиалга авахад хүчин чадал нь хүрдэггүй аж. Иймээс тэднийг нэгтгэснээр их хэмжээний захиалга авч, гадаадын компаниудтай хамтрах, экспортод гаргах зэрэг үйл ажиллагаанд илүү дөхөмтэй болно хэмээн салбарын удирдлагууд үзэж байгаа аж.
24tsag.mn