
Тэтгэврийн насанд хүрсэн иргэн орон нутгийн тээвэр эрхлэх, авто тээврийн тендерт оролцохыг зарим аймаг, суманд хориглож байгаа ажээ. Мөн тэтгэвэр тогтоолгосон хүн сумын төвөөс галт тэрэгний буудал хүрэх чиглэлд автомашинаар хүн тээвэрлэж болохгүй гэсэн талаар эх сурвалжууд хэлэх болсон. Тэгвэл энэ талаар Зам тээврийн яамны холбогдох хүнээс энэ талаар тодруулахад “Автотээврийн тухай хууль болон холбогдох хууль журамд ийм зохицуулалт байхгүй. Тэтгэвэр тогтоолгосон хүн орон нутагт тээвэр эрхлэх, хүмүүсийг төлбөртэй тээвэрлэхийг хуулиар, тогтоол, журмаар хориглоогүй. Хуульд насыг нарийн зааж өгөөгүй байгаа. Хэрвээ орон нутагт ийм журам гаргасан бол хууль зөрчиж байгаа хэрэг” гэв.
24tsag.mn