
Архины хор хохирлыг бага ч болов ойлгуулах зорилгоор Монголын эрэгтэйчүүдийн холбоо, нийслэлийн Цагдаагийн газар, Замын цагдаагийн газар хамтран Албадан саатуулах, баривчлах төвд хоригдож буй иргэдэд дөрөв дэх жилдээ сургапт, сурталчилгаа, тэмцээн зохион байгууллаа. Энэ үеэр тэднийг ар гэрийнхэнтэй нь уулзуулан, архины хор уршгийг харуулсан видео хичээл болон уран сайхны кино үзүүлж, сагсан бөмбөг, даам, гүйлтийн уралаан явуулж, ялагч нарыг урамшуулав. Түрүүлсэн хүмүүст архи биш сүү уухыг бэлгэдэн аяга өгчээ. Тус төвд өчигдрийн хувьд 200 гаруй хүн албадан саатуулагдсан байсан юм.
Д.Ундрах /24tsag.mn/