
Нийслэлийн ИТХ-ын тавдугаар сарын 30-ны тогтоолоор нийслэлийн 52 байршилд 15.309 га газрыг иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэ төлбөрүй өмчлүүлэхээр болсон. Тэгвэл хамгийн олон хүн амтай гэх Баянзүрх дүүргийн хувьд 9, 20, 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрг 15 байршилд 1232 га газрыг иргэдэд шинээр олгохоор болсон. Ингэснээр дунджаар 20 мянга гаруй иргэн газартай болох юм. Дээрх байршлуудад зөвшөөрөлгүй олон жил суурьшсан, хашаа татсан айлууд байдаг байна. Тэгвэл дүүргийн Өмч, газрынхан
судалгаа хийн 15 байршлаас хоёрынх нь газрыг чөлөөлөөд байгаа аж. Цаашид 15 байршлын газрыг бүрэн чөлөөлсний дараа хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө баталж, дэд бүтцийг шийдсэнээр иргэдэд газар олгох аж.
24tsag.mn