УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 24-26 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 17 градус дулаан, харьцангуй чийг 70 хувь,
агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн ихэнх нутаг, говийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 градус, Говийн нутгийн өмнөд хэсгээр 30-35 градус, Говийн нутгийн хойд хэсэг, Дорнод Дарьгангын тал нутгаар 24-29 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.



















































