Хүй долоон худагт болж буй Геннисийн амжилтанд бүртгүүлэх уралдаанд 3000 морь оролцоно гэж зохион байгуулагчид мэдэгдэж байсан. Тэгвэл энэ уралдаанд 4200 гаруй морь оролцлоо. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар уралдааны үеэр 26 хүүхэд мориноос унасан ч хүнд бэртэл аваагүй байна. Уг тэмцээний өмнө Хүний эрхийн үндэсний комиссоос морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдалд анхаарахыг сануулж байсан юм. 

















































