зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Янжмаа: Хог ургамалын харшилтай тэмцэх хамгийн сайн арга нь шарилжыг устгах

2013-8-11
0
ЖИРГЭХ
  Зуны дэлгэр сайхан цаг ирэхэд ургамалын харшилтай хүмүүс түгшиж эхэлдэг. Бүх хүмүүс амарч зугаалж байхад тэд л хаа сайгүй ургасан шарилж луулиас болоод нус нулимастайгаа хутгалдсаар байдгыг та анзаарсан уу? Сүүлийн жилүүдэд ургамалын тоос тоосонцрын харшилтай хүмүүсийн тоо эрс нэмэгдэж байгааг эмч нар хэлдэг. Өвчлөл нэмэгдэнэ гэдэг нь энэ талаарх иргэдийн мэдлэг ямар байгааг харуулж байгаа хэрэг юм. Тиймээс бид Арьсны өвчин судлалын үндэсний төвийн арьс харшлын их эмч АУ-ны магистр С.Янжмаатай ургамалын тоос тоосонцрын харшлын тухай хэдэн хором ярилцсан юм.
12307    Зуны дэлгэр сайхан цаг ирэхэд ургамалын харшилтай хүмүүс түгшиж эхэлдэг. Бүх хүмүүс амарч зугаалж байхад тэд л хаа сайгүй ургасан шарилж луулиас болоод нус нулимастайгаа хутгалдсаар байдгыг та анзаарсан уу? Сүүлийн жилүүдэд ургамалын тоос тоосонцрын харшилтай хүмүүсийн тоо эрс нэмэгдэж байгааг эмч нар хэлдэг. Өвчлөл нэмэгдэнэ гэдэг нь энэ талаарх иргэдийн мэдлэг ямар байгааг харуулж байгаа хэрэг юм. Тиймээс бид Арьсны өвчин судлалын үндэсний төвийн арьс харшлын их эмч АУ-ны магистр С.Янжмаатай ургамалын тоос тоосонцрын харшлын тухай хэдэн хором ярилцсан юм.

-“Шарилжгүй Улаанбаатар” аяныг эхлүүлж байна. Энэ талаараа дэлгэрэнгүй яриач?
-“Шарилжгүй Улаанбаатар” өдөрлөгт манай хамт олон оролцож байгаадаа баяртай байна.  Яагаад гэвэл сүүлийн жилүүдэд харшлын өвчтэй хүмүүсийн тоо өссөн. Тэр дундаа ургамлын тоос тоосонцрын харшилтай хүмүүс асар их нэмэгдэж байгаа. Энэ чиглэлийн үйл ажиллагааг зөвхөн эмч нарын хүрээнд зохион байгуулахад хүндрэлтэй байсан. Тиймээс хотын захиргаа “Улс төрийн тойм” сонины газар зэрэг олон байгууллага хамтраад энэ өргөн хүрээтэй ажлыг зохион байгуулж байгаад баяртай байна. Энэ аяныг жил бүр уламжлал болгон зохион байгуулна. Энэ жилийн хувьд хугацаа бага зэрэг оройтлоо. Харин дараа жилийн зургаан сард энэ үйл ажиллагааг зохион байгуулна. Учир нь хүмүүсийн харшлыг хөдлөхөөс өмнө хог ургамалуудыг устгах нь илүү ач холбогдолтой. Одоо бол ийм төрлийн харшлын ид хурц үе нь эхэлчихсэн байгаа.

-Харшил нэмэгдэж байгаа нь юутай холбоотой гэж та бодож байна?
-Манай улсын төдийгүй дэлхий нийтийн хэмжээнд харшлын өвчлөл нэмэгдэж байгаа. Энэ нь байгаль экологи, уур амьсгалын өөрчлөлттэй салшгүй холбоотой. Өнөөдөр харшлын эмч нарын ачаалал эрс нэмэгдсэн. Ер нь ганц арьс харшлын гэлтгүй  бүх төрлийн эмч нарын ачаалал нэмэгдсээр байна. Энэ юуг хэлээд байна вэ гэхээр нийт хүн амын дунд өвлөлийн тоо л нэмэгдсээр байна гэсэн үг. Эмч нар хэт их ачаалалтай байгаагаас өвчтнүүд маргааш, нөгөөдрийн оочер, дугаар авч бүр  зарим нь арав гаруй хоногийн дараа ирэх хэрэгтэй болж байна. Тэр арав хоногийн дараа ирэхээр болсон хүмүүс дунд  яаралтай оноштой хүн байвал яах вэ гэдэг хүндрэл ч гарч байна. Нөгөө талаас эмч мэргэжилтнүүд дутагдалтай байгаа. Тийм учраас  ард иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох асуудал асар чухал болоод байна.

-Харшлын өвчтэй хүмүүсийн хэдэн хувь нь ургамлын тоос тоосонцрын харшилтай байна вэ?
-Өнөөдөр нийт хүн амын хэдэн хувь нь харшлын өвчтэй  байгааг мэдэх боломжгүй байна. Бүх аймаг хотуудаар харшлын өвлөл нэмэгдэж байна гэсэн мэдээлэл байгаа боловч яг нэгдсэн тоог гаргаагүй. Өмнөх жилүүдтэй харьцуулахад нэмэгдээд байгаа болохоор ихсэж байна гээд байгаа юм.  Тиймээс нарийн тоо баримт гаргах шаардлагатай.

-Ургамлын тоос тоосонцрын харшлын тухай?
-Ургамлын тоос тоосонцрын харшил хавар ногоо цухуйж эхэлснээс хойш намар хатаж хагдрах хүртэл нь үргэжилдэг. Энэ хугацаанд маш олон ургамал тоосоо гөвж хүний биед харшил үүсгэх боломжтой байдаг. Ургамалын харшил дотроо олон янз. Дөрөвдүгээр сараас эхэлж  зургаадугаар эхэн хүртэл идэвхжиж байгаа бол модлог ургамалын харшил. 6-7 сарын дунд хүртэл хөдөлдөг бол үет ургамалын харшил. Харин долдугаар сарын дунд үе буюу наадмаас хойш одоог хүртэл үргэлжилж байгаа нь хог ургамал буюу шарилж, луулийн харшил юм.

-Ямар нэгэн харшилтай эсэхээ яаж мэдэх вэ?  
-Хамар битүүрэх, нүд улайж нулимас гоожих,  нус гоожих  зэрэг олон зовиур илэрч болдог боловч яг үзэхээр хүн болгон өөр өөр байдаг. Тухайн харшлынх нь хүндийн зэрэг ч өөр байдаг. Мөн хавсарсан өвчнүүд ч олон байдаг. Тийм болохоор эмчилгээний арга нь хүн бүхэнд онцлоготой.

-Нэгэнт энэ өвчнөөр өвдсөн хүмүүс хаана хандаж, ямар эмчилгээ хийлгэх хэрэгтэй вэ?
-Нэгдүгээрт ямар ургамалаас харшилтай байна вэ гэдгээ мэргэжлийн эмчид хандаж нарийн оношлуулах шаардлагтай. Оношлуулсны дараа эмчилгээний асуудал яригддаг. Манайхан эмийг замбараагүй хэрэглэж байна. Үүнтэй холбоотой олон хүндрэл үүсдэг. Эмчилгээний хувьд өөрт тохиромжтой хамгийн хөнгөн хэлбэрийн эмчилгээг сонгож авах нь чухал. Зарим талаасаа уламжлалт эмчилгээний аргууд үр дүнтэй байна. Энэ өвчин тодорхой хэмжээнд эмчлэгдээд ямар нэгэн зовиургүйгээр зуныг өнгөрүүлэх боломжтой ч дахих магадлал өндөртэй.

-Иргэд энэ төрлийн харшлаас өөрсдийгөө хэрхэн хамгаалах хэрэгтэй вэ?

-Хог ургамалын харшилтай тэмцэх хамгийн сайн арга нь шарилжыг устгах байдаг. Өөрөөр хэлбэл хүн нэмж өвчлүүлэхгүй байх юм. Нэгэнтээ өвдсөн тохиодолд энэ өвчнийг бүрэн төгс эмчлэхэд хүндрэлтэй. Дараа жил энэ ургамал дахиад л ургана. Тиймээс долдугаар сарын 1-нээс өмнө хог ургамалуудаа устгах, тарьсан мод бутаа зэрлэгшүүлэхгүйгээр усалдаг байхад ард нийтээрээ анхаармаар байна. Ялангуяа хотын захиргаанаас онцгой анхаарах хэрэгтэй. Манай гэр хорооллынхны дунд шарилжны харшилтай хүмүүс их байдаг. Тэр дундаа суурь өвчтэй хүмүүст их хурц хөдөлдөг. Тиймээс хороогоороо нэгдэн шарилжаа устган, гэртээ чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийж, агаар шүүгч ажиллуулах нь их үр дүнтэй.

Бусад улс орнуудад ч ялгаагүй шарилж ургадаг. Ганц манайх хог ургамландаа баригдчихаагүй. Бусад улс орнуудын хувьд тэр хог ургамалуудыг түүсэн хүмүүсээс килограммлаж худалдан аваад оронд нь гурил будаа, жимс ногоо өгдөг юм байна. Манай улсад ч гэсэн үүнийг хэрэгжүүлбэл ажилгүйдлийн тоо их байгаа өнөө үед нэгдэх сонирхолтой хүн олон байх нь гарцаагүй. Нэг ёсондоо хөшүүрэг хэрэгтэй байна гэсэн үг.
А.Наранцэцэг


0
ЖИРГЭХ
Санал болгох
Д.Манлайбаатар: Цэргийн алба хаагчидтай холбоотой уг асуудал цааш үргэлжлэх ёсгүй
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг харьяа улсынх нь хууль хяналтын байгууллагад шилжүүлэв
“Шуурхай-илрүүлэлт” аян 80 хоногийн хугацаанд амжилттай хэрэгжиж дууслаа
Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 үйлдлийг илрүүлжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • саранцацрал (27.123.214.123)
    Би бас ургамалын харшилтай л даа хэрээ энэ эмчид үзүүлэхийг хүсвэл аль эмнэлэг дээр очих вэ
    2015 оны 05 сарын 23 | Хариулах
  • 89003389 (203.194.113.12)
    89003389
    2013 оны 08 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Н.Учрал: Айдасгүй ярьдаг, дарамтгүй амьдардаг нийгмийг бүрдүүлнэ
    12 цаг 8 мин
  • Маргааш бүх нийтээр амарна
    14 цаг 37 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан батлагдсан тохиолдол 6-аар нэмэгдлээ
    14 цаг 40 мин
  • Мал тооллогын урьдчилсан дүнгээр 58.1 сая толгой мал тоологдлоо
    14 цаг 43 мин
  • ШИНЭ ЖИЛ: Баяраар үзэх шилдэг 24 кино
    14 цаг 49 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    14 цаг 54 мин
  • Нийслэлийн 6 дүүрэгт мөсөн гулгуурын талбай, мөсөн хотхон байгуулжээ
    14 цаг 58 мин
  • Улаанбаатарт 16 градус хүйтэн байна
    15 цаг 2 мин
  • УГТЭ: НҮДНИЙ ДАРАЛТ ИХСЭХ ӨВЧНИЙ МЭС ЗАСЛЫН ШИНЭ ТЕХНОЛОГИЙГ МОНГОЛ УЛСАД АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЭВ
    Уржигдар 11 цаг 22 мин
  • Иргэдийн фэйсбүүк хаягийг хакердаж, 1.1 тэрбум төгрөгийг хохирол учруулсан этгээдийг Тайландаас албадан авчирлаа
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Улаанбаатарт өдөртөө -9 хэм хүйтэн байна
    Уржигдар 10 цаг 46 мин
  • New York Times: XXI зууны хамгийн хамгийн 100 кино
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Таны амралтад: Амтат броклины цутан шөл хийх
    Уржигдар 08 цаг 30 мин
  • "Ерөнхийлөгчийн цом"-д зодоглох өндөр магадлалтай ШИЛДЭГ 128 бөх
    Уржигдар 08 цаг 30 мин
  • NETFLIX: Шинэ жилийн орой гэр бүлээрээ үзвэл зохих 13 кино
    Уржигдар 08 цаг 30 мин
  • А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл
    2025-12-26
  • Эрчим хүчний хэрэгцээг хангах төслүүдийг санхүүжүүлэх дотоодын бонд НИЙСЛЭЛ гаргахаар боллоо
    2025-12-26
  • О.Цогтгэрэл: Эдийн засаг унаж, иргэдийн итгэл алдарч байна
    2025-12-26
  • “Хүннү хотын өөрийн эх үүсвэрээр цэнэглэх 90 МВт батарей хуримтлуур” төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулна
    2025-12-26
  • Д.Бадарсан: Хувийн хэвшлийн санхүүжилтээр такси үйлчилгээг сайжруулж, илүү тухтай, аюулгүй, хямд болгоно
    2025-12-26
  • СТАТИСТИК: "Ерөнхийлөгчийн цом"-ын төлөөх барилдаан түрүүлж байсан АРВАН бөх
  • МУГТ, Улсын заан О.Одгэрэлийг маргааш Спортын төв ордноос эцсийн замд нь үднэ
  • Самбо жүдо бөхийн домогт тамирчин, МУГТ, Улсын заан О.Одгэрэл гэж хэн байв?
  • Б.Отгонсүх дарга аа, “Дэглий цагаан”-д ДЭГ тогтоож өгнө үү!?
  • 13 жил дараалан "Оны шилдэг уяач"-аар тодорсон О.Батбилэгийн тухай сонирхолтой 18 баримт
  • "Ерөнхийлөгчийн цом"-д зодоглох өндөр магадлалтай ШИЛДЭГ 128 бөх
  • ТОЙМ: 2025 онд дэлхий дахинд болсон ОНЦЛОХ 65 үйл явдал
  • Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан болно
  • 24 БАРИМТ: "Дэлхийн шилдэг баритон" шагналыг гурвантаа хүртэж буй МУАЖ Э.Амартүвшин
  • Шинэ жил: Баяраар аялах боломжтой үзэсгэлэнт орнууд
  • ШИНЭ ЖИЛ: Баяраар үзэх шилдэг 24 кино
  • Шинэ жил: Баяраас өмнө амжиж хийх зүйлсийн жагсаалт
  • Зул сарын баярын тухай сонирхолтой 24 баримт
  • Усны Компактын тухай 24 баримт
  • 2025 онд таны заавал үзэх ёстой байсан ШИЛДЭГ 24 кино
  • 2025 онд 11 спортын 78 тамирчинд мөнгөн урамшуулал олгов
  • Нүд рүүгээ хийсэн хуруугаа ав, Ерөнхий сайд аа!!!
  • ТАНИЛЦ: ЗГ-ыг огцруулах бичигт гарын үсэг зурсан АН-ын гишүүд
  • Хэмнэсэн цагаараа...
  • NETFLIX: Шинэ жилийн орой гэр бүлээрээ үзвэл зохих 13 кино
  • NETFLIX: Шинэ жилийн орой гэр бүлээрээ үзвэл зохих 13 кино
  • "Эрдмийн хонх"-ын эзэд оны шилдэг оюутнууд тодорлоо
  • Шинэ жил: Баяраас өмнө амжиж хийх зүйлсийн жагсаалт
  • 24 БАРИМТ: "Дэлхийн шилдэг баритон" шагналыг гурвантаа хүртэж буй МУАЖ Э.Амартүвшин
  • New York Times: XXI зууны хамгийн хамгийн 100 кино
  • Усны Компактын тухай 24 баримт
  • 13 жил дараалан "Оны шилдэг уяач"-аар тодорсон О.Батбилэгийн тухай сонирхолтой 18 баримт
  • САЙН МЭДЭЭ: Говь-Алтай аймгийн Алтай сум цахилгаанд бүрэн холбогдлоо
  • Самбо жүдо бөхийн домогт тамирчин, МУГТ, Улсын заан О.Одгэрэл гэж хэн байв?
  • УГТЭ: НҮДНИЙ ДАРАЛТ ИХСЭХ ӨВЧНИЙ МЭС ЗАСЛЫН ШИНЭ ТЕХНОЛОГИЙГ МОНГОЛ УЛСАД АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЭВ
  • Б.Отгонсүх дарга аа, “Дэглий цагаан”-д ДЭГ тогтоож өгнө үү!?
  • СТАТИСТИК: "Ерөнхийлөгчийн цом"-ын төлөөх барилдаан түрүүлж байсан АРВАН бөх
  • Зул сарын баярын тухай сонирхолтой 24 баримт
  • Иргэдийн фэйсбүүк хаягийг хакердаж, 1.1 тэрбум төгрөгийг хохирол учруулсан этгээдийг Тайландаас албадан авчирлаа
  • Зул сарын ХАМГИЙН ГОЁ 10 дуу
  • 2025 онд 11 спортын 78 тамирчинд мөнгөн урамшуулал олгов
  • Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ дотоодын цэргийн ангиудад хяналт шалгалт хийж байна
  • МУГТ, Улсын заан О.Одгэрэлийг маргааш Спортын төв ордноос эцсийн замд нь үднэ
  • ШИНЭ ЖИЛ: Баяраар үзэх шилдэг 24 кино
  • ТАНИЛЦ: ЗГ-ыг огцруулах бичигт гарын үсэг зурсан АН-ын гишүүд
24 баримт
  • Усны Компактын тухай 24 баримт
  • Зул сарын баярын тухай сонирхолтой 24 баримт
  • 13 жил дараалан "Оны шилдэг уяач"-аар тодорсон О.Батбилэгийн тухай сонирхолтой 18 баримт
  • 24 БАРИМТ: "Дэлхийн шилдэг баритон" шагналыг гурвантаа хүртэж буй МУАЖ Э.Амартүвшин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК