Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр 08:00 цагт Хангарьд ордонд эхэллээ. Шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн эдийн засаг нийгмийн зорилтын 2013 оны эхний хагас жилийн ажлын явц, цаашид анхаарах зүйлс болон нийслэлийн ирэх оны төсвийн төсөл, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний боловсруулалтын явцын тухай мэдээлэх юм.Мөн төрийн болон хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийн засварын ажлын талаар холбогдох албан тушаалтнууд танилцуулахаар болсон байна.
Мөн нийслэлийн Засаг даргатай уулзах хүсэлт ирүүлсэн иргэдийн хүсэлтийг дагуу нийслэлийн Засаг даргын орлогч нар төвийн зургаан дүүрэгт уулзалт зохион байгуулсан бөгөөд уулзалтын дэлгэрэнгүймэдээллийг удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр мэдээлэх юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.





















































Сэтгэгдэл (2)