
Өнөөдөр өглөө Баянбүрдийн тойргоос Дэнжийн мянгын уулзвар хүртэлх 900 метр замын хөдөлгөөнийг бүрэн нээсэн байна. Сүүлийн үед усархаг бороо орсноос шалтгаалан зам барилгын ажил хоёр хоногоор хойшилсон хэдий ч төлөвлөж ийнхүү төлөвлөсөн хугацаандаа нээжээ. Урьдчилсан төлөвлөгөө ёсоор Цагаан байр хүртэлх замыг 8 сарын 12-нд, Дэнжийн мянгын уулзвар хүртэлх хэсгийг 19-нд нээх байсан юм. Энэ замыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар "Наранбулаг-Хан" ХХК-ийн шинэчилж байгаа аж.