
Уулын баяжуулах -"Эрдэнэт үйлдвэр"-ийн 35 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Ойн баярын арга хэмжээг энэ долоо хоногийн баасан гарагт буюу 8-р сарын 16-нд зохион байгуулах гэж байна. Энэ үйл явдалтай холбоотойгоор Эрдэнэт овоонд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болох бөгөөд "Ногоон төгөл" цэцэрлэгт хүрээлэнгийн нээлт болох аж. Энэ үеэр Эрдэнэт үйлдвэр"-ийнхэн баяраа тэмдэгдэж жагсах юм байна.