Баянзүрх дүүргээс “Эрүүл-Аюулгүй хот” аян зохион байгуулж байна. Уг ажлын хүрээнд тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Бишрэлт гүн” ХХК-ны “Ото” баар, “Blue bird” ХХК-ны “Blue bird” баар, “Чингис интернэшнл” ХХК-ны “Оакланд” зэрэг баарны үйл ажиллагааг зогсоолоо. Учир нь уг баарнууд тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан аж. Мөн 00.00 цагаас хойш согтууруулах ундаа худалдаалсан “Си Ди хүч” ХХК-ны “Цагаан шөнө” баарны үйл ажиллагааг зогсоожээ. Түүнчлэн “Билгүүн даваа далай”, ”Атар шим”, ”Сайнэшүэ” зэрэг компани болон иргэн Н. Сандаглхам, Б. Магад-Үнэн, Б. Мөнхзаяа, Ц. Батсайхан нарын дөрвөн иргэн “Тамхины хяналтын тухай хууль”-ийн 6.7.14 дэх заалтыг зөрчин хууль бусаар тамхи худалдаалж байсан зөрчлийг илрүүлж, холбогдох хуульд заасан журмын дагуу хариуцлага тооцон ажилласан байна.Д.Ундрах /24tsag.mn/



















































Сэтгэгдэл (2)