
"22-ын товчоо"-ны шинээр тавьсан зам хагарч эхэлжээ. Тиймээс өнгөрсөн баасан, бямба гарагт тус замыг хэсэгчлэн хааж дахин засч байна. Ямартаа ч ашиглалтанд ороод удаагүй байсан зам ийн эвдэрсэнд зам тавих ажлыг гүйцэтгэсэн компанийг буруутгаж байгаа сураг байна. Тэд стандартын бус, муу зам тавьсан учраас хариуцлагаа хүлээж, дахин тавих ёстой гэж албаныхан үзэж байгаа аж.
24tsag.mn