
Өнгөрсөн жилийн 8 дугаар сарын 12-ны энэ өдөр Н.Төгсцогт мөнгөн медаль хүртэж, Лондонгийн олимпийн наадамд хаалтаа хийж байсан билээ. Тэгвэл энэ өдрийг тохиолдуулан зурагчин Ч.Ганбат Лондонгийн олимпийн наадмын үеэр өөрийн буулгасан зурагнуудаа спортын холбоодод нь бэлэглэхээр болжээ. Зурагнуудыг гардуулж өгөх ёслол маргааш өдрийн 15.00 цагт МҮОХ-ны байранд болох юм байна.
Дашрамд дуулгахад манай улс Лондон 2012 олимпийн наадмаас хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн бөгөөд МУ-ын хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр олимпийн хос медальтан болж байсан юм.