
"Гудамж" төслийн хүрээнд нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөн шинэчлэх ажил үргэлжилж байгаа. Одоогийн байдлаар "Дархан Минж"-ийн буюу ХӨСҮТ-ийн баруун урд, Бөхийн өргөөний, Тасганы овооны, Х хорооллын, 25-р эмийн сангийн, I хорооллын арын, III, IV хорооллын эцсийн, Ажилчны гудамжны гэсэн найман уулзварыг шинэчлэх ажил үргэлжилж байгаагаас өнөөдрөөс эхлэн хоёр уулзварт зам хаах юм байна. Тодруулбал, "Дархан Минж"-ийн уулзварыг өнөөдрөөс эхлэн энэ сарын 14-нийг хүртэл хааж, замын хучилтын ажил хийнэ. Мөн Ажилчны гудамжны уулзварыг хаасан байна. Тиймээс тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцогч Та бүхэн зам хаах хугацаанд дээрх уулзварууд буюу Зүүн дөрвөн замаас Нарантуул зах хоорондын чиглэл, "Дархан Минж" дэлгүүрийн өмнөх замаар ХӨСҮТ чиглэл, Гурвалжингийн гүүр болон Эрчим хүчний гудамж, "Хөсөг трейд"-ийн чиглэлд зорчих боломжгүйг анхааруулж байна.
24tsag.mn