
Өнөөдөр засварт ороод байсан Баянбүрдийн тойргоос 32-ын тойрог хүртэлх 1.7 км авто замыг нээлээ. Замын шинэчлэлтийн ажлыг “Наранбулаг Хан” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд 24 цагаар, хоёр ээлжээр ажиллаж, графикт хугацаанаасаа ийнхүү 17 хоногоор түрүүлж нээж байгаа юм. Гэрээний ёсоор уг замын ажил энэ сарын 29-нд дуусах ёстой байжээ.
"Наранбулаг Хан" ХХК нь зорчих хэсгийг нээсний дараа явган хүний зам, гэрэлтүүлгийн ажлыг гүйцэтгэн замыг иж бүрнээр хүлээлгэж өгөхөөр болсон байна.