
Нийслэлийн дүүрэг бүрт 3-4 цэгт шинэ ногоо худалдаалах салбар цэгүүд ажиллах бөгөөд нийт ийм 28 цэг нийслэлийн хэмжээнд ажиллаж нийслэлчүүдэд ногоочдын гар дээрээс бүтээгдэхүүнийг нь шууд худалдан авах боломж олгож байгаа юм. Энэчлэн төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариаланчдын бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, улмаар нийслэлийн иргэдийг шинэ ургацын ногоо худалдан авах боломжоор хангах талаар энэ үеэр хэлэлцүүлэх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл (2)