
Сар бүрийн долоо дахь долоо хоногийн 2 дахь өдрийн 14.00 цагаас болдог “Шинэчилж шийдье-222” уламжлалт хэлэлцүүлэг өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Цамбагарав худалдааны төвийн гадаа талбайд болно. Энэ удаагийн хэлэлцүүлгийн сэдэв “Шинэ ургацын ногооны худалдаа” бөгөөд хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариаланчдын бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, улмаар иргэдийг шинэ ургацын ногоо худалдан авах боломжоор хангах талаар хэлэлцэх аж.
Дашрамд дуулгахад нийслэлийн дүүрэг бүрт 3-4 цэгт шинэ ногоо худалдаалах салбар цэгүүд ажиллах бөгөөд нийт ийм 28 цэг ажиллаж нийслэлчүүдэд ногоочдын гар дээрээс бүтээгдэхүүнийг нь шууд худалдан авах боломж олгож байгаа юм.
А.Наранцэцэг