Одоогоос жилийн өмнө дэлхийн стандартад нийцсэн мянган оюутны дотуур байрыг барьж эхэлсэн. Уг барилгын гадаад болон дотоод засал бүрэн дуусч энэ сарын 20-ны дотор Улсын комисст хүлээлгэн өгөхөөр болсон. Тэгвэл энэ байранд орох хүсэлтэй оюутнуудыг хэзээ бүртгэж эхлэх талаар МОХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Батчулуунаас тодруулахад “1000 оюутны байрны бүртгэлийг авч эхлээгүй байна. Одоогийн байдлаар уг байранд оюутнаа оруулах бүх их дээд сургуулиуд хүсэлтээ Боловсролын яам болон манай холбоонд ирүүлсэн байгаа. Хүсэлтийг Боловсролын яам хянаж үзээд тухайн их дээд сургуулийн хэдэн оюутныг энэ байранд оруулахаа шийдэж квот тогтооно” гэлээ.
Дашрамд дуулгахад энэ дотуур байрны өрөө бүр дотроо угаалгын өрөөтэй байх бол дөрвөн хүүхэд амьдрах өрөө нь тусдаа гал тогооны өрөөтэй байх аж. Харин “1000 оюутны байр”-нд амьдарч байгаа оюутан цахилгаан, дулааныхаа төлбөрийг өөрсдөө төлөх гэнэ.
А.Наранцэцэг




















































Сэтгэгдэл (1)