
ССАЖЯамны харъяа Соёлын Өвийн Төв, “Хүннү цуурчдын холбоо” ТББ хамтран зохион байгуулж байгаа “Цуурын уламжлалт урлагийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд" нэртэй эрдэм шинжилгээний хурал маргааш 10.00 цагаас Хүүхдийн номын ордны Швейцарийн танхимд эхлэх гэж байна. Хуралд нэртэй цуурч, судлаач эрдэмтэд лекц тавихаас гадна "Монгол цуур хөгжмийн домог уламжлал, хийц бүтэц, өнөөгийн байдал", "Бусад урлагтай харилцан шүтэлцэх нь", "Мэргэжлийн сургалтанд хэрхэн ашиглах тухай" зэрэг 10 гаруй илтгэл тавигдах юм байна. Мөн “Монгол цуур” үндэсний хөтөлбөрийн төслийн хэлэлцүүлэг явагдах аж.
Т.Энхэлээ