
Хотын даргын шийдвэрээр нийслэлд байгаа ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдыг нэгдсэн автобусаар үнэ төлбөргүй тээвэрлэхээр болсон. Энэ шийдвэрийн дагуу сурагчдыг тээвэрлэх автобусыг худалдан авах, шалгаруулах үнэлгээний хороо байгуулагдсан. Тэд энэ сарын 18-ны гэхэд сурагчдын автобусны тендерийг зарлахаар болжээ.