
Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Хааны эрэлд” олон улсын цэргийн хээрийн хамтарсан сургуулилт маргааш өндөрлөх гэж байна. Энэ жил 11 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа “Хааны эрэлд-2013”-т 13 орны 1000 гаруй цэрэг, хүчнийхэн оролцож байгаа бөгөөд үүнд АНУ, Англи, Автсрали, Франц, БНСУ, Балба зэрэг орны зэвсэгт хүчин багтаж байгаа юм. Мөн Тажикстаны баг анх удаа оролцлоо.
Сургуулилтын үеэр цэргийн инженерүүд, эрүүл мэндийн мэргэжилтнүүд, барилгын инженер, хүмүүнлэгийн хамтарсан хөтөлбөр зохион байгуулагдсан юм. “Хааны эрэлд-2013" -ыг Монгол Улсын зэвсэгт хүчин болон АНУ-ын Номхон далайн командлал хамтран зохион байгуулдаг билээ.