
Их, дээд сургуулийн оюутнуудын нийтийн тээвэрт хөнгөлөлттэй үйлчлүүдэг шар виза карт энэ жил цэнхэр болж өнгөө хувиргахаар болжээ. Өмнө нь оюутнууд "Голомт" банкны шар картаар үйлчлүүлдэг байсан бол ирэх сараар "Төрийн банк"-ны цэнхэр өнгөтэй картыг хэрэглээр болж байгаа тухай эх сурвалж мэдээллээ. Шар өнгөтэй вика картаар автобусаар зорчихоос гадна залууст зориулсан цөөнгүй газарт тодорхой хувийн хөнгөлөлт эдэлдэг ч оюутнууд тэр болгон ашигладаггүй. Тиймээс энэ картаар Үндэсний тэтгэлэгийн мөнгө болох 70 мянга төгрөгийг авдаг байхаар зохицуулахаар болжээ.