Галт тэрэгний ноцтой осол өчигдөр өглөө "Sky Resort" цаны баазын орчмын төмөр замын гарам дээр гарсан. Камаз маркийн автомашин Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн ачааны галт тэрэгтэй мөргөлдөж, дөрвөн хүн бэртэж эмнэлэгт хүргэгдсэн юм. Энэхүү осол "Эсто" компанийн хариуцлагагүй байдлаас болж гарсан. Улмаар уг ослоос болж маш их хэмжээний хохирол учраад байгаа юм. Одоогоор хэчнээн төгрөгний хохирол учирсаныг тогтоохоор ажиллаж байгаа аж. Ямартаа ч өчигдөр 11.00 цагийн байдлаар хохирлын хэмжээ дөрвөн сая ам.долларт хүрсэн гэдгийг Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Батзаяа хэллээ.Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (3)