
Өчигдрөөс зарим их, дээд сургуулийн сургалтын төлбөр 10-20 хувиар нэмэгдсэн гэх мэдээлэл цацагдах боллоо. Тэгвэл БШУ-ы яаманд төлбөр нэмсэн талаарх мэдээлэл одоогоор иргээгүй байгаа аж. Сургалтын төлбөрийн асуудлыг сургуулиудын удирдах зөвлөл хуралдаж байж шийддэг. Сургуулийн орлого, зарлага түүнтэй холбогдох тооцоог сургуулийн захиргаа авч хэлэлцэж албан ёсны шийдвэрээ БШУ-ы яаманд хүргүүлдэг. Тэгэхээр одоогоор сургалтын төлбөрөө тогтоогоод яаманд ирүүлсэн сургууль байхгүй байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/