
ҮХААЯ-наас энэ жилээс ногоочдыг бутээгдэхүүнээ нийслэлд худалдаалах цэгүүдээр хангаж байгаа билээ. Тэгвэл улсын хэмжээнд 3.5 тонн төмс хүнсний ногоо, 1000 тонн хүлэмжийн ногоо зах зээлд худалдаалагдаж байгаа аж. Мөн цаг агаарын нөхцлийн улмаас болц хангалтгүй байгаа учраас ургац хураалтыг зогсоосон байна. Тиймээс ногоочид ихэвчлэн хүлэмжийн ногоогоо түүвэрлэн хурааж, худалдаалж байгаа юм байна. Шинэ ургацын ногоог худалдаалах 28 цэг байгуулах ёстойгоос одоогоор гурван цэгт 70 гаруй лангууг ажиллуулж эхэлжээ. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт Скай худалдааны төв, Сонгинохайрхан дүүрэгт Цамбагарав, Чингэлтэйд Урт цагааны үүдэнд худалдаалж байгаа. Харин аймгууд энэ сарын 20-ноос хойш жигдэрч, шинэ ургацынхаа ногоог зарж эхлэх бөгөөд энэ үеэр ногооны үнэ ч буурах аж.
Д.Ундрах /24tsag.mn/