Өнөөдөр ҮХААЯ-н дээр Монгол-Германы хамтарсан “Хөдөө аж ахуйн тогтвортой хөгжил төсөл” нээлтээ хийлээ. Энэ төсөл нь хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагааг эрхлэгчдийн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх замаар манай улсын хөдөө аж ахуйн салбарыг дэмжих зорилготой аж. Мөн энэ төслийн хүрээнд төмс, үр тариа тариалах орчин үеийн дэвшилтэт арга технологийг тариаланчдад зааж сурган энэ салбарын хөгжих боломж нөхцөлийг сайжруулахаар ажиллаж эхэлсэн байна.




















































