Зүүн 4 замын уулзвараас Офицеруудын ордон - Чулуун-Овоо - Тролейбусны эцсийн буудал хүртэлх 4.5 км авто замыг 15 хоног хэсэгчлэн хаахаар болжээ. Энэ ажлын хүрээнд нөөдөр 22.00 цагаас эхлэн Офицеруудын ордны Эскадрилийн хөшөөний тойрог хэсгийн хойд урсгалыг бүтэн хааж суурь болон өнгө хучилтын ажлуудыг хийж эхлэнэ. Энэ хэсгийн зам засварын ажлыг “Ялгуусан” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд замыг ирэх бямба гараг буюу 17-нд нээхээр төлөвлөөд байгаа юм. Түүнчлэн дээрх 4,5 км замын ажил энэ сарын 29-нийг дуустал үргэлжлэх бөгөөд дараах байдлаар хэсэгчлэн хаана. Үүнд:
- 17 -19-нийг дуустал Офицеруудын ордны буцаж эргэх тойргоос Чулуун-Овооны тойрог чиглэлд 150 метр замыг хаана.
- 19 - 22-ныг дуустал Чулуун-Овооны тойрог хэсгийг хэсэгчилж хаана.
- 21 - 24-нийг дуустал "Гялс" төв рүү эргэдэг уулзвараас зүүн тийш 180 метр замын урд урсгалыг хаана.
- 24 - 26-ныг дуустал дээрх хэсгийн хойд урсгалын 100 метр замыг хаана.
- 25 – 27-ныг дуустал Зүүн чиглэлд явах хот хоорондын авто вокзалаас Тролейбусны эцсийн буудал хүртэл 600 метр замын хойд урсгалыг хаана.
- 27 - 29-нийг дуустал дээрх хэсгийн урд урсгалыг хаана.
- 28 -29-нийг дуустал Эскадрилийн хөшөөний тойргоос Чулуун-Овооны тойрог хүртэл 380 метр замыг бүтэн хаана.




















































Сэтгэгдэл (1)