Уржигдар орой Оюу толгойн ТУЗ хуралдаж далд уурхайгаа
хаах шийдвэрийг гаргасан. Хаах шийдвэр нэгэнт батлагдсан тул
компанийн ажилчдын байдалд ч нөлөөлнө гэж эх сурвалж мэдээлж байсан. Тэгвэл энэ үг үнэн бололтой. Учир нь Оюутолгойн ажилчид халагдах өргөдлөө авч эхэлсэн байна. Улмаар халсан ажилчидаа өдөрт 300, 400-гаар нь Улаанбаатар хотруу зөөж байгаа гэх сураг ч сонсогдлоо. Ямартаа ч одоогийн нөхцөл байдлаар халсан хүмүүсээ нэг нэгээр нь дуудаж халагдах тушаалыг нь танилцуулж эхэлжээ.24tsag.mn





















































Сэтгэгдэл (5)