"Талх чихэр" компанийн бүтээгдэхүүн болох "Янзага" жигнэмэгээс татсан тамхины иш гарчээ. "Янзага" жигнэмэг нь "Талх чихэр" компанийн нэрийн бүтээгдэхүүний нэг бөгөөд олон жил хүүхдүүдийн амтархан идэж ирсэн печень. Гэтэл тус жигнэмэгээс татсан тамхины иш гарсанд иргэд ихээхэн дургүйцэж байна.
Тус печенийг худалдаж авсан гэр бүл хөдөөнийх аж. Бага насны хүүхэддээ зуурч өгөхөд нь гэдэс нь гүйлгэж байсан учраас гэрийн эзэн печенийг нь аваад хот руу орж ирэхэд "Талх чихэр" компанийн хүнсний технологич залуу очиж уулзан шинжилж үзнэ хэмээн аваад явжээ.
Удалгүй хэдэн төрлийн печень уутанд хийсээр ирсэн бөгөөд авахгүй гэхэд нь “Зүгээр бид хүүхдэд тань бэлэг гэж өгч байгаа юм” гэжээ. Гэтэл гэр бүлтэй эргэж холбоо барихгүй болохоор нь өөрсдөө утасдахад нь "Яах аргагүй манай компанийн буруу юм байна. Манай түүхий эдийн буюу элсэн чихрийн тасагт ажилладаг хүмүүс тамхи татдаг байжээ. Бид арга хэмжээ авсан. Цалингийн 20 хувиар торгосон” хэмээжээ. "Ажилчдаа торголоо гээд яах билээ. Чи хүнсний технологич юм бол хариуцлагатай хандах хэрэгтэй. Танайх дандаа л ийм үйлдэл гаргах юм" гэж хэлэхэд "Та тэгвэл манай ажилчдыг яаж ажиллаж байгааг ирээд хар. Би цалингаар нь торголоо. Үүнээс илүү яах юм. Тэгээд ажлаас нь халах юм уу" гэж хариулсан аж. Тэгээд л залуу хэргийг дараад өнгөрөхийг хүсч. Харин хүүхэд нь хордож эмчилгээ хийлгэсэн, нөхөр нь жигнэмэгийг үйлдвэрт хүргэж өгөх гэж хот орсон талаар хэлж энэ зардлыг гаргаж өг гэхэд "Сүртэй юм. Хүүхэд чинь зүгээр л эмнэлэгт хэвтсэн гэсэн биз дээ. Уучлалт гуйж жигнэмэг явуулсан болоо юм биш үү. Хэлдэг газар, явдаг газраараа яв. Бид ч гэсэн "мундагдана" " хэмээн утсаар дарамталжээ.
Ажлын байрандаа байтугай, албан байгууллагын гадна тамхи татаж болохгүй гэх хууль үйлчилж байгаа нийгэмд Үндэсний шилдэг үйлдвэрлэгч гэх том компанийн ажилчид хүнс үйлдвэрлэдэг ажлын байрандаа янжуур зуучихсан байдаг бололтой. Хүнсний аюулгүй байдлын талаар хуулиа хүртэл батлуулсан байхад томоохон хүнс үйлдвэрлэгч компани тамхины иштэй жигнэмэг үйлдвэрлэчихээд зөв үйлдэл хийсэн мэтээр аашилсан нь үнэхээр сонин.
Монголд үйл ажиллагаагаа явуулдаг хүнсний үйлдвэрүүд эрүүл ахуйн нөхцлийг хэрхэн хангаж ажилладагийг тус хэрэг харуулаад авлаа.

Т.Энхэлээ
Сэтгэгдэл (7)