
Тухайлбал аврах хэрэгсэл биш, Level-50 маркийн усан спорт сонирхогчдод зориулсан хөвөх хэрэгсэл ашиглаж байжээ. Гэвч олон улсын стандартад нийцсэн аврах хантааз нь “ISO 12402-4” буюу Level-100 маркийн аврах хантааз юм.
Тиймээс дээрх зөрчлийг арилгуулах үүднээс ЗТЯ-ны Далайн захиргаанаас стандартад нийцсэн 300 ширхэг аврах хантааз оруулж ирсэн байна. Энэ хантаазыг нэг минутын дотор ямар нэг хүний тусламжгүйгээр өмсөх боломжтойгоос гадна 4.5-аас дээш метр өндрөөс ус руу үсрэхэд тухайн хүнийг гэмтээлгүй, бат бөх чанарыг хадгалж чаддаг гэнэ.
Уг хантаазыг Шанхайгаас оруулж ирж байгаа бөгөөд хантаазны дундаж үнэ 80 мянган төгрөг юм байна. ЗТЯ-наас усан замын тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд зорчигчдын тоогоор хөлөг онгоц, завиа тоноглохыг анхааруулж байгаа ч одоогоор холбогдох аж ахуйн нэгж, хувь хүн, ямар нэгэн захиалга өгөөгүй байгаа аж. Цаашид уг хантаазыг зорчигчдодоо хэрэглүүлээгүй тохиолдолд усан замын тээврийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авах юм байна.
А.Наранцэцэг