
Галт тэрэгний ноцтой осол өчигдөр өглөө "Sky Resort" цаны баазын
орчмын төмөр замын гарам дээр гарсан. Камаз маркийн автомашин
Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн ачааны галт тэрэгтэй мөргөлдөж, дөрвөн
хүн бэртэж эмнэлэгт хүргэгдсэн юм. Энэхүү осол "Эсто" компанийн
хариуцлагагүй байдлаас болж гарсан. Улмаар уг ослоос болж маш их
хэмжээний хохирол учраад байгаа юм. Ямартаа ч өчигдөр 11.00 цагийн
байдлаар хохирлын хэмжээ дөрвөн сая ам.долларт хүрсэн гэдгийг Зам
тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Батзаяа хэллээ. Мөн өнөөдөр ослын хохирлыг тогтоох комисс байгуулахаар болжээ. Түүнчлэн одоогоор эвдэрсэн замыг бүгдийг нь шинэчлэн засварлаж дууссан. бөгөөд галт тэрэгний хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/