зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”9 сарын 1” болох гэж байхад санхүүжилтгүй гэх шалтгаанаар засвараа ч хийгээгүй цэцэрлэгүүд олон байна

2013-8-15
0
ЖИРГЭХ
Арван хэдхэн хоногийн дараа хүүхдүүд цэцэрлэг, сургуульдаа орох болно. Гэтэл цэцэрлэг, сургуулийн засварын явц хангалгүй байгаа юм. Учир нь одоо болтол хөрөнгө мөнгөний асуудал нь шийдэгдээгүй цэцэрлэг, сургууль хүртэл байгаа юм.
 DSC_1877   Арван хэдхэн хоногийн дараа хүүхдүүд цэцэрлэг, сургуульдаа орох болно. Гэтэл цэцэрлэг, сургуулийн засварын явц хангалгүй байгаа юм. Учир нь одоо болтол хөрөнгө мөнгөний асуудал нь шийдэгдээгүй цэцэрлэг, сургууль хүртэл байгаа юм. Өчигдөр манай сурвалжлах баг хүн амын тоогоороо хамгийн ихэд орох Баянзүрх дүүргийн зарим нэгэн цэцэрлэгээр орж засварын ажилтай танилцаж, яг бодит байдал өнөөдөр хэр байгааг сурвалжиллаа.  Эхний ээлжинд гурван жил дамнан баригдаж байгаа 191 дүгээр цэцэрлэгээр ороход засварын ажил эд өрнөж байв. Гэвч ирэх сарын 1-н гэхэд энэ цэцэрлэг хүүхдүүдээ авах нь юу л бол. Учир нь одоо баригдаж дуусаагүй бас БШУ-ны яамнаас цэцэрлэгийн эд хогшлыг тендерээр шалгаруулж амжаагүй байгаа юм. Мөн баригдаж дууссаныхаа дараа Улсын комиссоор орно гээд л асуудал их байгааг уг цэцэрлэгийн эрхлэгч цухас дурдав.

Ингээд 191 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Б.Пүрэвцэрэнгээс хэдэн зүйлийг тодрууллаа.


DSC_1851-Гурван жил дамнан баригдаж байгаа барилга гэлээ. Чухам ямар учраас ажил ийн удаашрах болов?
-Уг цэцэрлэгийн барилга оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгарч их удааширсан. Өөрөөр хэлбэл оршин суугчид газраа чөлөөлж өгөхгүй байсан. Хоёрдугаарт цэцэрлэгийн барилгын зураг төсөл буруу хийгдэж ангиуд нь хойшоо харсан байсан. Улмаар бүтэн эргүүлж урагшаа наран талруу харуулж зургийн өөрчлөлт оруулсан.  Тиймээс барилгын ажлыг эхнээс нь засаж янзалж хийх болсон. Мөн барилга маань шаардлага хангахгүй материалаар хийгдсэн учир дахин сольж цементэн хамтангаар хийсэн.  Энэ мэт ажлуудаас болж маш их удааширсан. Ингэж хугацаа алдах хооронд барилгын материалын үнэ их өссөн. Ингээд санхүү дээр гацсан.

-Цэцэрлэгийн барилгыг барихад хэдэн төгрөг төсөвлөсөн бэ?
- Гүйцэтгэгч компани нь яамныхантай зөвшилцөж БШУ-ны яамнаас нэмэлт хөрөнгө шийдэж өгөхийг хүссэн. Өнгөрсөн оны 12 дугаар сард  нэмэлт хөрөнгө шийдэж өгнө гэж хуралдсаны үндсэн дээр энэ барилга цаашид үргэлжлэхээр болсон.  Ингээд энэ оны хоёрдугаар сараас барилгыг үргэлжлүүлэн барьж эхэлсэн. Нийт 280 сая төгрөг төсөвлөгдсөнөөс гүйцэтгэгч компани 90 хувийг нь авсан байгаа. Мөн нэмэлтээр гадна шугам сүлжээний ажлыг хийхээр төсөвлөсөн 70 сая төгрөгний 50 саяыг авсан. Ингээд маш их мөнгө авчихсан байсан учир урьд нь гүйцэтгэж байсан компаниар үргэлжлүүлэн засуулах болсон.

-Ямар компани барилгын засварыг гүйцэтгэж байгаа вэ?
-“Баз” констаркшн. Гэрээнд зааснаар цэцэрлэгийн засвар энэ сарын 17-нд буюу нөгөөдөр дуусна.  Өнөөдрийн хувьд үлдэгдэл барилгын материалын тооцоог гаргаж Баз компанид хүргүүлсэн. Тэднийх мөнгө байхгүй гэсэн тайлбарыг өгсөн. Ямартаа ч өөрсдийнхөө нөөц бололцоогоор барилгаа барьж дуусгана гэж шийдээд өнөөдрөөс барилгын материалуудаа татаж эхэлсэн.  Ямартаа гүйцэтгэгч компанийн чанарын шаардлага хангаагүй барилга барьсан, ангиудыг буруу барьсан барилгын ажил удааширсан.

-Энэ цэцэрлэг хэчнээн хүүхэд хамрагдах вэ?
-100 гаруй хүүхэд суралцах боломжтой. Ямартаа ч барилгын ажил дуусч Улсын комисс хүлээж авсаны дараа бүртгэлээ хийж эхэлнэ.
Биднийг очиж сурвалжилж байхад иргэдээс энэ цэцэрлэг намар гэхэд ашиглалтанд орох болов уу гэсэн асуултыг их асууж байлаа. Учир нь энэ хавийн айлууд хүүхдүүдээ өгөх цэцэрлэг ойр хавьд нь тун ховор байдаг аж.
DSC_1865
2013 оны 7 сарын байдлаар Баянзүрх дүүрэг нийт хүн амын тоо 90.277 мянгад хүрсэн байна. Нийт 28 хороотойгоос  9 нь харьяаллын цэцэрлэггүй байдаг аж. 28 хороонд 0-5 насны 25000 хүүхэд байгаагаас 10720 хүүхэд нь төрийн болон төрийн бус өмчийн мөн харьяаллын болон харьяаллын бус 82 цэцэрлэгт сурдаг байна.

Ингээд үзэхээр тус дүүргийн хувьд төдийгүй бусад дүүргүүд дээр ч сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн сургалт хүмүүжлийн асуудал нэлээдгүй хүнд нөхцөлд байгаа юм.
DSC_1861
59 дүгээр цэцэрлэг: Ингээд тус дүүргийн 59-р цэцэрлэгээр ороход шал нь цөмөрч дөрөвдүгээр сард хаагдсан гэж байв.  Улмаар 2014 онд нураах шийдвэр гарсан учир энэ жил засвар хийх санхүүжилт хэрэгтэй байгааг цэцэрлэгийн ажилчид хэлж байв. Одоогоор санхүүжилт байхгүйгээс хийгдсэн ажил байхгүй байгаа юм. Тэгэхээр 59-р цэцэрлэгийн хүүхдүүд энэ жилээс цэцэрлэгтээ явж чадахгүйд хүрчээ.

10 дугаар цэцэрлэг: Мөн 10-р цэцэрлэг нураах шийдвэр хүлээгдэж байгаа.  Учир нь гал тогооны өрөөний засвар хийгдээгүй бөгөөд нэг ёсондоо гал тогоогүй байгаа аж.

6 дугаар цэцэрлэг:
Ерөнхийдөө дээврүүдийг зассан байдалтай байна. Гэвч зарим нэг урсгал засвар хийгдээгүй. Мөн эрхлэгч тавигдаагүй байгаа гэнэ.

32-дугаар цэцэрлэг: Ерөнхийдөө урсгал засвараа хийсэн ч дээврээс ус орсны улмаас дотор таазны шохон унадаг засах санхүүжилт байхгүй байна.

8 дугаар цэцэрлэг:
Урсгал засвараа хийсэн ч цонхнуудыг солих шаардлагатай байгааг хэлж байлаа. Мөн суултны улмаас шал цөмөрсөн, цахилгааны монтаж шинэчлэх санхүүжилт шаардлагатай байгаа гэв.
Untitled1
Ганц БЗД-ийн цэцэрлгүүд гэлтгүй хаа сайгүй л ийм байна. Гордокт баригдаж байгаа шинэ цэцэрлэг мөн л хөрөнгө оруулалт зогссон байгаа юм. Дээврийг нь хийгээд дуусах боловч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын санхүүжилт удаашралтай байгаа тул ажил зогсонги байдалд орсон гэж удирдлагууд нь хэллээ.

Их засвар оруулаад ч хүүхэд авах боломжгүй, амь насанд халтай гэсэн дүгнэлттэй 9 сургууль, цэцэрлэг нэрлэгдээд байгаа.  Эдгээрт БГД-ийн 73 дугаар сургууль, 38 дугаар сургууль, 57 дугаар цэцэрлэг, 47 цэцэрлэг, СХД-ийн 26 дугаар цэцэрлэг, БЗД-ийн 146 дугаар цэцэрлэг, 10 дугаар цэцэрлэг, ЧД-ийн 18 цэцэрлэг, ХУД-ийн 32 дугаар цэцэрлэгүүд орж байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагч барилгын ашиглалтын үйл ажиллагааг зогсоох дүгнэлтийг гурван сургууль дээр гаргасан. Бусад зургаан сургууль, цэцэрлэгийг НИТХ-ын 2012 оны тогтоолоор хөрөнгө, барилгыг актлахаар шийдвэрлэсэн юм. Эдгээр сургууль, цэцэрлэгт хүүхэд оруулж болох эсэхийг дахин нягталсны эцэст Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс үйл ажиллагааг нь зогсоох шийдвэрийг гаргах болоод байна.

Ямартаа ч холбогдох албаныхан цэцэрлэгүүдийн засварын ажлыг яаравчлуулахгүй бол нөхцөл байдал шал өөр байгааг санууштай юм. Учир нь санхүүжилт хүлээсэн олон цэцэрлэг засварын ажлаа ч эхлээгүй сууж байна. 

Д.Ундрах/24tsag.mn/

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.23.51.3)
    araichde odoo hicheel surguuli oroh bollooshude
    2013 оны 08 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголоос явахдаа заавал авч явдаг хоол — “Талын Монгол” брэнд
    14 цаг 8 мин
  • Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Цэнджавын Борхүүг томиллоо
    14 цаг 21 мин
  • Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
    15 цаг 8 мин
  • "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
    15 цаг 20 мин
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    15 цаг 29 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    15 цаг 37 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    15 цаг 40 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    15 цаг 42 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    15 цаг 43 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    17 цаг 5 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    18 цаг 26 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    18 цаг 31 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    19 цаг 15 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    21 цаг 2 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    21 цаг 13 мин
  • Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    21 цаг 37 мин
  • "Шар гэгээ" киноны уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” УСК-гоор үзэгчдэд бэлэг барина
    21 цаг 40 мин
  • Сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлнэ
    21 цаг 48 мин
  • Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
    21 цаг 53 мин
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
    21 цаг 56 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК