
Өнөөдөр 10.00 цагт 1000 оюутны байрны ажлын явцтай БШУЯ-ны дэд сайд Б.Ургамалцэцэг, БШУЯ-ны Барилга захиалагчийн албаны дарга О.Мөнхбаяр, УИХ-ын гишүүн А.Телехан, Ц.Даваасүрэн, С.Бямбацогт нар танилцах гэж байна. Мөн тэд ажлын явцтай танилцаад зогсохгүй энэ байрыг ашиглалтанд оруулахад ямар асуудал бэрхшээл байгааг сонсож газар дээр нь шийдвэрлэхээр болжээ.