
ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Хилийн боомтын албан газрын төлөөлөгчид энэ сарын 13-ны өдөр Монгол Улсын Гаалийн ерөнхий газарт зочлон ГЕГ-ын дарга О.Ганбат болон бусад удирдлагуудтай ажил хэргийн уулзалт зохион байгууллаа. ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Хилийн боомтын албан газрын дарга Гө Ган тэргүүтэй төлөөлөгчдийг ГЕГ-ын хүндэтгэлийн танхимд хүлээн авсанаар 2 талын уулзалт эхэлсэн бөгөөд энэхүү уулзалтаар хоёр улсын гаалийн байгууллага хоорондын хамтран ажиллах гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилт, цаашид хоёр талын хамтын ажиллагаа, гадаад худалдааг хөнгөвчлөх, боомтын хөрөнгө оруулалтын салбарт хамтран ажиллах талаар санал солилцсон байна.
Д.Ундрах /24tsag.mn/