Усны үнэ тариф, үйлчилгээний зохицуулах зөвлөлөөс орон сууцанд амьдардаг айл өрх бүр хэрэглэсэн усны төлбөр дээрээ нэмж сард 2000 төгрөг төлөхөөр шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ гэж байсан ч 10-р сарын нэгнээс усны үнэ нэмэгдэнэ гэдгийг албаны хүн мэдээллээ. Тодруулбал нийслэлд байгаа орон сууцны айл өрхийн усны суурь хураамжийн үнэ 2000 төгрөг, үйлдвэр аж ахуйн нэгж байгууллагын усан хангамжийн шугамын голчоос хамаарсан суурь хураамжийн үнийг баталж гаргасан юм. Тиймээс тухайн аж ахуйн нэгжийн оролтын шугамын голч нь 15 мм голчтой энгийн шугамтай бол 5500 төгрөг, 50 мм голчтой бол 41.100 төрөгийн суурь хураамж төлөх юм. Саяхан цахилгааны төлбөр нэмэгдсний дараа ингэж усны суурь үнийг нэмсэнд зарим иргэд бухимдаж байна.





















































Сэтгэгдэл (1)