
”Шинэ орон сууц-2013" намрын уламжлалт төрөлжсөн үзэсгэлэн энэ сарын 16-наас 18-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Барилгын мэдээлэл, судалгаа сурталчилгааны “Координат инфо” төвөөс зохион байгуулж байгаа тус үзэсгэлэнд орон сууцны барилгууд, амины орон сууцны компаниуд оролцохын зэрэгцээ банк санхүүгийн байгууллагууд оролцож иргэдэд цогц мэдээлэл өгөх аж. Энэ үзэсгэлэн яармагийн үеэр иргэд Улаанбаатар хотод баригдсан болон баригдаж буй орон сууцны үнэ, байршил, давуу тапын талаар мэдээлэл авах аж. Шинэчлэлийн Засгийн газар нийгмийн дундаж орлоготой иргэдэд зориулсан ипотекийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг олгож эхэлсэн. Үүнтэй холбогдуулан шинэ орон сууц худалдан авах иргэдийн тоо эрс ихэссэн. Мөн энэ үзэсгэлэнд найман хувийн хуүтэй ипотекийн зээлийн талаар банкууд иргэдэд мэдээлэл өгөх аж. Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа маргааш 12.00 цагт МҮЭСТО-нд болно
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)