Монгол Улсын Засгийн газар, Монголбанк хамтран "Барилгын салбарыг дэмжих улмаар орон сууцны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр"-ийн хүрээнд барилгын материалын дотоодын үйлдвэрлэгчид болон импортлогчдод эргэлтийн хөрөнгийн зээл олгоод байгаа юм. Өнөөдрийн байдлаар барилгын материалын дотоодын үйлдвэрлэгчдэдБарилгын материалын дотоодын үйлдвэрлэгчдэд 136.8 тэрбум төгрөгийн зээл олгожээ136.8 тэрбум төгрөгийн зээл олгосон бол цемент, арматур импортлогчдод нийт 129.4 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүнд өнгөрсөн хоёр сарын хугацаанд барилгын материалын үнэ тогтвортой байсан төдийгүй зарим нэр төрлийн барааны үнэ буурсан байна. Өнгөрсөн зургадугаар сард дотоодын үйлдвэрийн болон БНХАУ-аас импортлодог цемент, улаан тоосгоны үнэ 6-13 хувиар хямдарчээ. Харин долдугаар сарын байдлаар дотоодод үйлдвэрлэсэн барилгын материалаас улаан тоосгоны үнэ хямдарч мянган ширхэг нь 272 мянган төгрөгийн ханштай байсан аж. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нэг орчим хувиар буурсан үзүүлэлт юм. Үүнээс гадна дотоодын үйлдвэрийн хөнгөн бетоны үнэ өмнөх сараас бага зэрэг хямдарсан болохыг статистикийн мэдээлэлд онцолжээ. Харин импортын барилгын материалын үнэ өнгөрсөн зургадугаар сард харьцангуй тогтвортой байсан ч долдугаар сард зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ буурч, заримынх нь үнэ өсчээ. Үүнээс барилгын дотор, гадна эмульсийн үнэ өнгөрсөн зургадугаар сараас 2-7 хүртэлх хувиар хямдарсан байна. Харин БНХАУ-д үйлдвэрлэсэн шахмал шал, дүүжин таазны үнэ долдугаар сард өссөн үзүүлэлттэй гарчээ.
Эх сурвалж: Блүүмберг




















































