
“Орхон” худалдааны төвд үйл ажиллагаа эрхэлдэг түрээслэгч нарын түрээсийн үнийг үндэслэлгүйгээр нэмсэн, ямар ч бичиг баримтгүйгээр их хэмжээний мөнгө авсан, гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй, биелүүлэхийг шаардахаар түрээсийн байрнаас нь хөөдөг асуудлаар өнөөөдөр түрээслэгч нар гомдол гаргалаа. Гомдлын дагуу түрээслэгч нарын эрх ашгийг хамгаалах ТББ-ын тэргүүн, УИХ-ын гишүүн Г.Уянга болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар уг асуудлыг хянаж шалгаж үзээд Түрээслэгч нарын эрх ашгийг хамгаалах хуулийг санаачлах хэрэгтэй гэдгийг дурдсан юм.
Тэгэхгүй бол хэн нэгэн түрээслүүлэгч нөхрийн хууль бус үйлдэл нь олон зуун хүний эрх ашгийг хохироож, улмаар ямар ч үндэслэлгүйгээр түрээсийн үнийг нэмэн өргөн хэрэглээний барааны үнийг автоматаар өсгөхөд нөлөөлөх юм.
Түүнчлэн түрээслэгч нараас мөнгө нэхэх, тусгай зөвшөөрөл дамлах асуудал байнга гарах болсон асуудлыг зогсоохын тулд УИХ-ын гишүүн Г.Уянга ШӨХТГ-тай хамтран татвар төлөгч иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахад тууштай ажиллана гэдгээ мэдэгдсэн юм.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)