"Оюутолгой" компанийн далд уурхай зогссоноос 2000 орчим хүнийг ажлаас чөлөөлөх тушаал гараад байгаа. Тиймээс дээрх ажилчдын эрх ашгийг хамгаалж, хохироохгүй байх, нөхөн төлбөрийг нь олгохыг шаардаж
МҮЭХ-ноос Оюутолгой ХХК, Засгийн газар, Уул уурхайн яаманд мэдэгдэл хүргүүллээ.

Уг мэдэгдэлд "Хөрөнгө оруулалтын гэрээг тодорхой болгох, гэрээгээр хүлээсэн үүргээ талууд хариуцлагатайгаар биелүүлэх, тэнд ажилллагчдын хөдөлмөр, нийгмийн хамгаалал, ажлын байрны баталгааг найдвартай хангуулахын төлөө Оюутолгой компанийн захиргаа болон төрийн байгууллагууд нягт хамтран ажиллах шаардлагатай.
Мөн 2000 гаруй ажилчдад түр чөлөө олгосон шалтгаан, ажилтнуудыг эргүүлэн авах хугацаа, ажлын байрны баталгааны талаарх мэдээллийг ойрын хугацаанд МҮЭ-ийн холбоонд албан тоотоор ирүүлэхийг шаардсан байна. Хэрэв тодорхойгүй гэрээний улмаас эдгээр ажилчид хохирох байдал үүсвэл МҮЭ-ийн холбооноос шаардлагатай арга хэмжээг авч ажиллах болно" гэсэн байна.