Нийслэл дэх автозамын компаниуд Сонгинохайрхан уулын бэлээс элс, хайрга олборлож ухсан нүхэндээ
нөхөж сэргээлт хийлгүй өдийг хүрчээ. Энд
10 гаруй аж ахуйн нэгж 600 га талбайд нөхөн сэргээлт хийлгүй орхиж, 8.8 тэрбум
төгрөгийн хохирол учруулсныг урьдчилсан байдлаар тогтоожээ. Тэдгээр нүх
карьерууд нь зундаа борооны усаар дүүрч, хүн, мал унах аюултай
байдаг бөгөөд энэ жил
гэхэд дөрвөн хүн нүхэнд унаж, амиа алдсан байна. Тиймээс
Сонгинохайрхан дүүргийн ИТХ-аас энэ уулын бэлд үүссэн хуучин карьеруудыг хааж, нөхөн сэргээлт хийхээр
төлөвлөөд байна.
Эхний ээлжинд Сонгинохайрхан уулын зүүн бэл, Туул голын эрэг дагуух карьеруудыг хашин, аюулгүй болгох гэнэ. Дараа нь нүхнүүдийг булж, техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх юм. Үүнд зарцуулах хөрөнгийг удахгүй хуралдах дүүргийн ИТХ-аар авч хэлэлцэнэ гэдгийг албаны эх сурвалж хэлсэн юм.
А.Наран