
Монгол орны соёлын үнэт өв болох палеонтологийн олдворуудыг хайрлан хамгаалах, тэдгээрийн ач холбогдлыг олон нийтэд дэлгэн таниулах зорилгоор ССАЖЯ-ны “Палеонтологи, археологийн музейн шинэчлэл” төслийн зүгээс “Үлэг гүрвэлийн дүрслэх урлаг”-ийг эх орондоо хөгжүүлэх ажлыг эхлүүлээд байгаа билээ. Уг ажлын хүрээнд энэ сард хоёр сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулах нь ээ. Иймд уг чиглэлээр уран бүтээл туурвих хүсэлтэй зураач, барималч, мэргэжлийн ангийн оюутнуудыг уг төслөөс үлэг гүрвэлийн уран зураг, үлэг гүрвэлийн гурван хэмжээст барималын сургалтад тус тус хамрагдуулах аж. Сургалтыг АНУ-ын үлэг гүрвэл судлаач, уран бүтээлч багш Jason Poole, Dennis Wilson нар удирдан явуулах юм байна. Энэ сарын 17-22-нд үлэг гүрвэлийн уран зургийн сургалт болно.
Сэтгэгдэл (1)