
Зүүн 4 замын уулзвараас Офицеруудын ордон - Чулуун-Овоо - Тролейбусны эцсийн буудал хүртэлх 4.5 км авто замыг 15 хоног хэсэгчлэн хааж засвар шинэчлэлийн ажил гүйцэтгэхээр болсон билээ. Энэ ажлын хүрээнд Офицеруудын ордны Эскадрилийн хөшөөний тойрог хэсгийн хойд урсгалыг өчигдөр хаах ёстой байсан ч борооны улмаас хаасангүй.
Энэ хэсгийн зам засварын ажлыг “Ялгуусан” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд замыг хэзээ хааж хучилтын ажлаа эхлүүлэх нь тодорхой байна.