
Баянзүрх дүүргийн XI хороо, “Скай ресорт” цанын баазын ойролцоох төмөр замын гарам дээр энэ сарын 13-ны өглөө Камаз маркийн автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн ноцтой осол гарсан билээ. Осол гарсантай холбоотойгоор холбогдох албаныхан осол гарсан замыг чөлөөлж, засварын ажлыг хийсэн ч хохирлын хэмжээ, түүнд хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй үлдсэн. Тухайн үед дөрвөн хүн бэртэж, УБТЗ-ын мэдлийн 2ТЭ116УМ серийн хос секцит 018 дугаар илчит тэрэг, ОХУ-ын өмчийн ачааны тавцант гурван вагон, төмөр замын 200 орчим метр замын дээд бүтцийг дахин шинээр сольж, их засвар хийх эд хөрөнгийн хохирол учирсан аж. Улмаар ослын дараа сэргээн босгох арга хэмжээг шуурхай зохион байгуулж, тухайн өдөртөө замын хөдөлгөөнийг нээсэн юм. Тэгвэл зөрчил гаргаж ийн хохирол учруулсан "Эсто" компани бүх хариуцлагыг хүлээж нөхөн төлбөрийг төлөхөөр болжээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (6)