.
Өнөөдөр “Хавдрын эсрэг үндэсний аян 2013”-ын нээлтийн ажиллагаа Хавдар судлалын үндэсний төвд боллоо. Тус аян
гурав дахь жилдээ болж байгаа бөгөөд энэ жил Хавдар судлалын үндэсний
төв, МҮОНРТВ болон “ХААН банк” хамтран зохион байгуулж байна.
Аяны хүрээнд хавдрын өвлөл өндөртэй Сэлэнгэ, Өвөрхангай, Архангай, Өмнөговь, Булган, Хөвсгөл, Хэнтий, Дорнод зэрэг найман аймагт хорт хавдрын эсрэг төрөл бүрийн үйл ажиллагаа зохион явуулахаар төлөвлөжээ. Тухайлбал иргэдийн дунд сургалт, сурталчилгаа хийх, хорт хавдрыг эрт үеийн илрүүлэг үзлэг шинжилгээ хийх, хорт хавдрын хяналтанд байдаг хүмүүст зөвлөгөө өгөх, сэтгүүлчдийн дунд болзолт уралдаан зохиох зэрэг ажлуудыг төлөвлөсөн байна.
Мөн энэ жилийн хувьд хавдрын мэс заслын нарийн мэргэжлийн баг дээрх аймгуудад ажиллаж, хорт хавдартай хүмүүст зарим төрлийн мэс засал хийхээрээ онцлогтой болж байгаа аж.