Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл өнөөдөр газрын харилцаа хот байгуулалтын чиглэлээр нийслэлийн иргэдтэй уулзалт хийх аж.Уулзалтын үеэр иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар олгох, өмчлүүлэхээр НИТХ-аас баталсан 52 байршлын дэлгэрэнгүй мэдээлэл, нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр барилга барих зөвшөөрөл олгох журам болон газар өмчлөх, эзэмшихтэй холбоотой түгээмэл асуудлуудын мэдээллийг холбогдох албаныхан өгөх юм байна.
Мөн сургууль, цэцэрлэгүүдийн эзэмшил газарт гардаг зөрчлүүдийг таслан зогсоох зорилгоор төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн газруудад тооллого, бүртгэл хийж хамгаалалтад авсан НИТХ-ын тогтоол, нийслэлийн Засаг даргын Захирамжийн үндсэн агуулга, хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээлэх аж. Уулзалт “UB palace”-ийн Их танхимд 10.00 цагт болно.
24tsag.mn



















































